Ubuntu-гийн цонх удирдах 3 товчийн байрлалыг солих

Ubuntu 10.04 Lucid гарахдаа цонх удирдах 3 товч маань цонхныхоо зүүн дээд буланд байдаг болсон, яг л Mac OS X шиг. Гэтэл нилээдгүй олон хүнд жаахан эвгүй байх шиг байна. Үүнийг яаж шийдэх талаар хоёр арга байна.

A. Дасан зохицох. Энэ тийм ч хэцүү биш байна байх. Учир нь энэ хувилбар бүхэл бүтэн 3 жил дэмжигдэнэ, мөн цаашдаа ч ингэж гараад байх магадлалтай тул кк.

B. Энэ арга бол мэдээж байрлалыг нь солих. Ингэх нь их амархан, мөн багагагүй хөгжилтэй. Ингэхийн тулд доорх алмуудыг дагаад хийгээрэй:

1. Application > Accessories > Terminal гэж ороод доорх тушаалыг өг
$ gconf-editor

2. Гарч ирэх цонхны /apps/metacity/general гэж орно. Цонх дараах байдалтай харагдах ба та button_layout гэсэнийг сайтар ажиглаарай. Магадгүй доорх хэлбэртэй байж болох юм:
close,minimize,maximize:
Энд хамгийн сүүлийн тодорхойлох хоёр цэг бол зүүн талруу шахна гэсэн үг, мөн товчнуудын байрлалыг таслалаар зааглан тавьсан байна.


3. Бидний зорилго бол баруун талруу шахах. Ингэхийн тулд button_layout-ын тодорхойлох хоёр цэгийг мөрийн сүүлд биш эхэнд гаргахад л хангалттай. Ингээд бид баруун талруу шахчихаж байгаа ч гэсэн товчны байрлалын асуудал үүснэ. Уламжлал ёсонд нь оруулахын тулд button_layout дараах хэлбэртэй болох ёстой:
:minimize,maximize,close

Мэдээж та дээрх бүгдийг өөрийнхөө хүссэнээр өөрчлөх боломжтой. Мөн бусадыг нь ч гэсэн оролдож үзээрэй, маш их хөгжилтэй.

2 comments:

Byambatsogt said...

Ёстой их баярлалаа. Дасч өгөхгүй л байна солихоос

Anonymous said...

Баярлав :D