Rhythmbox дээрээ дууны үг харах

Манай Ubuntu-чид Rhythmbox гэвэл шууд мэднэ байх. Энэ бол Ubuntu дээр цаанаас нь ирдэг Audio player програм шүү дээ. Цаанаас нь ирдэг болоод ч тэр үү надаа маш их таалагддаг. Мэдээж түүний дуунуудыг ангилах, хэсэгчлэх, мөн дээр нь хөнгөхөн, хурдан, авсаархан, ойлгомжтой ажиллагаа нь маш их сэтгэл татна. Мэдээж хамгийн чухал нь бүхий л Audio format-уудыг дэмжинэ. Жишээ нь би зүгээр л туршиж үзсэн форматууд:
- .mp3
- .flec
- .ape
- .wmv
- .wav
Мэдээж дээрх бүгд кодекоосоо шалтгаална.

Заза олон зүйл нуршилгүй шууд гол зүйлдээ оры. Бидний дуу сонсож байхад хамгийн их хэрэгтэй зүйл бол дууны үг буюу lyrics байдаг. Тэгвэл тухайн тоглогдож байгаа дууны lyrics-ийг Rhythmbox дээр хэрхэг харах вэ? Тэгвэл доорх алхмуудыг дагаад хийгээрэй:

- Мэдээж танд Rhythmbox байх шаардлагатайг хэлэх нь илүүц байх.

- Edit > Plugins гэж ороод Song Lyrics гэсэн plugin-ыг Enabled болгож чагтлана.

- Одоо View > Song Lyrics гэж ороход л тусдаа цонхон дээр дууны үг гаргагч нээгдэх болно.


Дээрх аргаар зөв хийсэн бол дээрх байдалтай харагдана. Манай дууны үг гаргагч маань дэлгэцийн зүүн гар талд харагдаж байна. Хэрвээ та хүсвэл зурган дээр дараад хангалттай томоор харж ч болно.

Харин дууны үгийг харуулахдаа мэдээж Интернэт ашиглах ба хэрвээ та хүсвэл өөрийн татаж авсан үгнүүдийг ч зааж өгч болох юм. Үүний тулд Edit > Plugins > Song Lyrics > Configure... гээд нээгдэх цонхны Lyrics Folder гэдгийг Browse... гэж байгаад л тухайн дууны үг агуулах хавтасаа заагаад өгөхөд л хангалттай. Мэдээж таны дууны үг бичсэн файлын тань нэр тухайн дууны нэртэй адилхан байх нь ёстой.

Сонирхол нэгт Ороокууддаа...

3 comments:

suBota1 said...

ээдээ энэ чинь л хэрэгтэй байлаа баярлалаа.

Unknown said...

.flec биш .flac байх тээ.

Jasper said...

Тиймшд .flac :D