Vim дээр Plugin нэмэх

Vim бол текст засварлагч, хамгийн үр бүтээмж өндөртэй програм билээ. Харин үр бүтээмжээ өөрийн таалалд нийцүүлэн өндөрсгөхийн тулд түүнд зориулсан өргөтгөл буюу plugin заавал хэрэг болно. Үүний туулд яах вэ? Доорх бүх зааврыг Ubuntu Linux дээр туршсан болно! Хэрвээ та хүсвэл vim дотроосоо дараах тушаалыг өгөөд энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой:
:help add-local-help

- Юун түрүүнд та home хавтсан дотроо нууц vim нэртэй хавтас үүсгэх хэрэгтэй:
$ mkdir ~/.vim
үүнийг шууд vim дотроосоо ч үүсгэж болно
:!mkdir ~/.vim

- Мөн хавтсан дотороо plugin буюу таны өргөтгөл байрлах хавтсыг үүсгэх шаардлагатай. Ихэнх өргөтгөлүүдийг энэ хавтсан дотор задлах болно:
$ mkdir ~/.vim/plugin

- Дараагийн үүсгэх шаардлагатай хавтас бол doc буюу тухайн өргөтгөлийн мэдээллүүдийг агуулах хавтас юм:
$ mkdir ~/.vim/doc

Жишээ болгон NERDTree буюу vim-д зориулсан файлын бүтэц харуулагчийг суулгаж, мөн ашиглаж сонирхуулая:

- Юун түрүүнд татаж авна NERD_tree.zip (4.1.0)

- Нүүр хуудсан дээр нь дараах зааврыг бичсэн байна:

install details
Unzip the archive into your ~/.vim directory.
That should put NERD_tree.vim in ~/.vim/plugin and NERD_tree.txt in ~/.vim/doc.

- За тэгэхээр бид хамгийн түрүүнд татаж авсан NERD_tree.zip файлаа ~/.vim хавтсан дотроо задлах хэрэг гарах нь:
$ unzip ~/Downloads/NERD_tree.zip -d ~/.vim
ингээд л таны NERDTree маань суугдчихлаа. Тухайн .vim нуугдмал хавтсан дотор хуулсан тохиолдолд автоматаар .vim/doc, .vim/plugin хавтсуудлуу зохих файлууд байрлахаар тохируулсан байдаг.

- Одоо мэдээж ажиллуулж үзэцгээе. Үүний тулд мэдээж terminal дээрээ vim гэж бичээд:
:NERDTree
үр дүн чинь таалагдав уу?

No comments: