Vim дээр Auto completion буюу Omni completion

Netbeans, Eclipse зэрэг IDE дээр auto completion буюу бидний хамгийн дуртай автомат гүйцээлтийн жагсаалт урсаж гарч ирдэг үйлдэл байдаг. Энэ нь код бичих явцыг хурдасгахаас гадна алдаагүй бичих нөхцлийг бүрэн хангаж чаддаг. Нэг ёсондоо бяцхан visual програмчлал юм уу даа кк. Сайн ойлгож өгөхгүй байна уу? яагаав нөгөө доор харагдаж байгаа шиг бичиг урсаж гарч ирээл байдаг кк


Юун түрүүнд та Vim дээрээсээ дараах тушаалыг өгөөд Omni completion-ы талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай:
:help new-omni-completion
мөн дараах тушаалаар хэрхэн ашиглах талаар ганц хоёр зүйлийг хараад авсан ч илүүдэхгүй:
:help compl-omni

Omni completion нь маш олон хэл дээр дэмжигдсэн байдаг (c, java, php, python, ruby etc.) Тэр бүхэнд зориулсан plugin-ууд бий. Өөрт тохирох plugin-аа vim.org сайтаас хайж байгаад энэ аргааар суулгаарай. Харин энэ удаад зөвхөн анхны байдлаар нь хэрхэн ашигладгийг товчхон тайлбарлая.

Omni completion нь зөвхөн -- Insert -- горимд буюу засвралах горимд л идэвжих ^+n дарсан үед тухайн заагуур байгаа газраас жагсаалт урсаж гарч ирэх болно. Энэ үед ^+n бол доош, ^+p бол эсэргээрээ дээшээгээ жагсаалтыг удирдана. Ийнхүү та өөрийн хүссэн үр дүнг олсон бол [Enter] товч дараад л гүйцээ.

2 comments:

Sharavsambuu Gunchinish said...

хасаагийн энд сэдэвтэй холбоотой холбоос үлдээчий дараа хэрэг болж магад битгий устгачихаарайдаа Хасаа =)
http://vim.wikia.com/wiki/Using_vim_as_an_IDE_all_in_one
http://vim.wikia.com/wiki/VimTip1608

D said...

Энэ чинь харин дажгүй дамшиг уу гүй юу, туршиж үздэг хэрэг.