Хүйтэн гагнуурыг хакдах

Биднийг жижиг сажиг цахилгаан хэрэглээнээс авхуулаад тооцоолуур, ТВ, радио, удирдлага, ус буцалгагч энэ тэр гээд л дотроо схемтэй, олон утсаар холбосон техник, төхөөрөмжүүд хүрээлэн байдаг. Мөн тэд байн байн асуудал үүсэж, зарим утас нь салж, контагтлах нь элбэг. Тэр дундаа бидний чихэвч гэдэг хамгийн хэврэг эд. Харин тухайн утас схемээсээ салсан тохиолдолд яах вэ?

Хамгийн түрүүнд бидний толгойд хүйтэн гагнуур л буудаг. Харин хүйтэн гагнуур гэдэг нь тэр схем дээр байгаа жижигхэн бондгор тугалгыг цахилгаан гүйдлээр, үгүй бол 220 хэм хүртэл галд халаасан зэсээр хайран хайлуулж байгаад буцааж өнөөх утсаа хийгээд царцааж бэхлэх явдал билээ. Үүнд дараах зүйлс хэрэг болдог:

- Хүйтэн гагнуурын зэс хошуутай цахилгаан алх, үгүй бол зүгээр төмөр иш хийж бэлдсэн галд халаах энгийн зэс алх ч байсан болно.
- Гагнуурын хүчэл. Үүнийг гар аргаар бэлдэх ба давсны хүчил дотор цайрыг нэвштэл нь (буцлахаа больтол нь) буцалгаж уусгана. Энэ нь гадаргууг цэвэрлэж мөн сайн наалдхад нь туслана.
- Давирхай юм уу жацаар алхыг байнга цэвэрлэнэ.
- Мөн хамгийн чухал зүйл бол гагнуурчны ур чадвар. Зөвхөн тухайн цэг дэх зүйлийг л гагнаж бусад системийг гэмтээхгүй гагнана гэдэг бол маш их мэдрэмж шаардсан явдал.

Харин энэ бүхнийг алгасан, хамгийн энгийн, зардал бага аргаар энэ хүү гагнаасыг илүү аяюулгүй байдалд хийх нэг аргыг би өөрийн туршлагаас хуваалцая. Мэдээж танд хүйтэн гагнуурын алх болон дээр дурьдсан шаардлагатай зүйлс гарын дор үгүй, мөн дээрээс нь яаралтай үед л хэрэглэхийг санал болгоё.

Үүнийг хийхийн тулд дараах зүйлс хэрэгтэй:
- Жижиг хутга
- Нарийн үзүүртэй бахь
- Лаа

Ингээд зааврыг оруулая:

- Хамгийн түрүүнд тасарсан утсын хамгаалалтын бүрээсийг хангалттай хэмжээгээр тайрч авна. Ингэхийн тулд бүрээсийн гаднаас гол төмөр утсанд хүргэхгүйгээр тойруулан хэрчиж байгаад урагш нь задгай талруу суглаж авна.

- Мөн ихэнх цахилгаан хэрэгслийн тог дамжуулах метал (ихэнхдээ зэс, хөнгөн цагаан байдаг) туас нь давхар гадуураа лакан бүрээстэй байдаг. Түүнийг авахгүй бол контакт үүсэхгүй байх магадлалтай. Хүйтэн гагнуурын үед энэ лак нь зөвхөн шаардлагатай хэсэгтээ хайлж алга болдог. Харин энэ удаад бид шаардлагатай хэсгийг гар аргаар шатааж ховхлох болно. Эхлээд төмөр утасын үзүүр хэсгийг лаагаараа шатаана. Шатсан хэсэгт хар зүйл үзэгдэх ба тэр бол шатсан лак. Түүнийг бид торуулан хутга ашиглан хусах шаардлагатай.

- Харийн одоо хамгийн чухал хэсэг буюу нөгөө тугалган бондгор гагнаас. Юуны өмнө хажуу талд байгаа цахилгаан элементүүдийг гэмтээхгүй байх хэрэгтэй. Гэмтээх бол нуухыг авах гээд нүдийг сохлохтой адил зүйл болох тул эртхэн больсон нь дээр. Одоо бид тэр бондгор тугалгыг хутгаар дундуур нь зүсч хуваах хэрэгтэй. Ингээд тэр дундуураа маш нарийхан ховилтой болох ёстой. Гүн байх тусмаа сайн.

- Харин одоо лакыг нь арилгасан утасаа үүсгэсэн ховил дотроо хийж байгаад хоёр талаас нь хавчина. Хар тугалга өөрөө зөөлөн метал тул амрхан ангайж, амархан хавчигдах болно. Ийн хүү тухайн гагнаас дээр бид утсыг гар аргаар хавчиж бэхэллээ гэсэн үг.

Доорх холбоосноос хүйтэн гагнуурын тухай дэлгэрэнгүй унших боломжтой.
http://www.medeelel.mn/index.php?page=incred&sm=261&s=2023

No comments: