Vim terminal хоёрыг нэг цонхон дээр Conque Shell

Бидэнд CLI буюу GUI-гүй үед terminal-аа хувааж нэг талд нь bash нөгөө талд нь vim дээр кодоо хараад сууж байх хэрэг гардаг. Анх melug анд асуугаад явж байсан нь terminal-ыг яаж split хийж хуваах вэ? гэсэн асуудал байв. Надад ч өмнө нь ийм асуудал тулгарч байсан. GUI үед энэ бол асуудалгүй зүйл шүү дээ, олон terminal нээж байгаад л үзэж гарна хэхэ. Харин CLI үед бол энэ нь асуудал болж ирнэ. Бид background process буюу арын ажиллагаагаар олон зэрэг тушаалыг нэг дор биелүүлж болох ч бидэнд нэг дор хоёуланг нь харах хэрэг байнга гардаг. Тэр дундаа бичсэн кодоо компайлдахын тулд vim, bash, vim, bash гээд байх нь ядаргаатай. Харин үүнийг Vim-ийн өөрийнх нь buffer гээч зүйлийг ашиглаад ямар ч хамаагүй bash команд ажилуулдаг аргаар шийдэж болох юм шиг санагдлаа. Миний доор танилцуулах програм бол Conque Shell гэдэг програм. Мөн үүнтэй адил The VIM-Shell гэдэг програм бий, гэвч би туршиж үзээгүй.


Мэдээж та нөгөө vim plugin суулгах аргаар дээрх plugin-аа суулгах шаардлагатай. Эндээс conque_term_1.0.vba файлыг нь татаж аваад л terminal дээрээсээ дараах тушаалыг өгнө:
$ vi ~/Downloads/conque_term.vba

За ийнхүү суулгачихсан одоо ажиллуулж үзъе. Хамгийн эхэнд бидэнд хэрэгтэй байгаа bash-ыгаа conque ашиглан vim дээр ажиллуулъя, энэ нь бараг vim дотроо terminal-аа ажиллуулж байна гэсэн үг юм. Ингэхийн тулд бид vim дээрээ
:ConqueTerm bash


бид дээрх vim тушаалынхаа үр дүнг харж байна. Жаахан тайлбар хийхэд vim дээр ийм аргаар буюу ConqueTerm-ээр ямар нэгэн програм ажиллуулж байгаа тохиолдолд тухайн ажиллагааруу зөвхөн vim-ийн -- Insert -- буюу засварлах горимд өгөгдөл оруулна гэдгийг анхааруулая, үгүй бол мэдээж дарсан үсэг бүр чинь vim тушаал болж орно. Мэдээж -- Insert -- горимруу i үсэг дарж шилжинэ. Ө.х. бид дээрх тохиолдолд bash-даа зөвхөн -- Insert -- горимын үед тушаал өгөх боломжтойг зургаас хараарай. Харин гарахын тулд Escape товц дархад л хангалттай. Тэгээд та vim тушаалуудаа өгж болно.

Харин бидний гол зорилго бол нэг цонхон дээр код terminal хоёроо зэрэг харах. Ингэхийн тулд маш энгийн. Та зөвхөн split арга хэрэглэхэд л хангалттай. Хэрвээ split гэдэг зүйлийг ойлгохгүй байвал Шарав гээд айхавтар гэйм девелоп мангаагийн энэ нийтлэлийн сүүл хавьцаанаас нь уншаарай. Энэ удаад би vim дэлгэцээ хөндлөнгөөр нь хоёр хуваагаад дээд талд нь код, доод талд нь terminal буюу bash-аа ажиллуулж сонирхуулъя.

- Эхлээд дэлгэцээ хөндлөн хуваая:
:sp

- Одоо дээд талд нь кодоо нээе:
:open ~/Documents/test_geany.c

- Харин дараа нь доод талд нь bash буюу terminal-аа нээе:
:ConqueTerm bash

За тэгээд bash дээрээ дээр нь дэлгээтэй байгаа кодоо компайлдах гээд үз дэ, яг л terminal дээрхтэй адил. Хэрвээ та зөв дагаж хийсэн бол дараах үр дүн ажиглагдах ёстой.


- Одоо бидний дараагийн шаардлага бол эргээд соорс хэсэглуугаа орох. Үүнийг хийх их амархан. Эхлээд бид Escape товч дараад vim-ийн тушаалын горимд шилжинэ. Дараа нь хэсэг хооронд шилжих Control дарж байгаад 2 удаа w үсэг дарна. Энэ маягаар бид шилжиж ажиллах нь илүү амар байна байх гэж бодлоо.

3 comments:

Sharavsambuu Gunchinish said...

өө янзтай янзтай энийг л хэлээд байсан байхкүү юу :) баярлалаа! гэхдээ дан :ConqueTerm bash ингэж бичиж орох нь жаахан төвөгтэй санагдлаа хооронд нь шилжих гарын хослол байдаг болов уу?

Jasper said...

Нэг л нээсэн бол тэгээд л шилжээд л яваад байх учир тийм ч хэцүү биш л дээ. Компайл хийх бүрдээ нээчээд буцаагаад bash-аа хаагаад байвал ч хэцүүдэж болох л юм.

otgonbayar said...

bayarlalaa hasaanaa amjilt