Documentation-ыг орчуулах нь?

Doumentation - Баримтжуулалт [Нэр үг][комп.] (Болор толь)

Rhythmbox дээрээ дууны үг харах

Манай Ubuntu-чид Rhythmbox гэвэл шууд мэднэ байх. Энэ бол Ubuntu дээр цаанаас нь ирдэг Audio player програм шүү дээ. Цаанаас нь ирдэг болоод ч тэр үү надаа маш их таалагддаг. Мэдээж түүний дуунуудыг ангилах, хэсэгчлэх, мөн дээр нь хөнгөхөн, хурдан, авсаархан, ойлгомжтой ажиллагаа нь маш их сэтгэл татна. Мэдээж хамгийн чухал нь бүхий л Audio format-уудыг дэмжинэ. Жишээ нь би зүгээр л туршиж үзсэн форматууд:
- .mp3
- .flec
- .ape
- .wmv
- .wav
Мэдээж дээрх бүгд кодекоосоо шалтгаална.

Хүйтэн гагнуурыг хакдах

Биднийг жижиг сажиг цахилгаан хэрэглээнээс авхуулаад тооцоолуур, ТВ, радио, удирдлага, ус буцалгагч энэ тэр гээд л дотроо схемтэй, олон утсаар холбосон техник, төхөөрөмжүүд хүрээлэн байдаг. Мөн тэд байн байн асуудал үүсэж, зарим утас нь салж, контагтлах нь элбэг. Тэр дундаа бидний чихэвч гэдэг хамгийн хэврэг эд. Харин тухайн утас схемээсээ салсан тохиолдолд яах вэ?

Vim terminal хоёрыг нэг цонхон дээр Conque Shell

Бидэнд CLI буюу GUI-гүй үед terminal-аа хувааж нэг талд нь bash нөгөө талд нь vim дээр кодоо хараад сууж байх хэрэг гардаг. Анх melug анд асуугаад явж байсан нь terminal-ыг яаж split хийж хуваах вэ? гэсэн асуудал байв. Надад ч өмнө нь ийм асуудал тулгарч байсан. GUI үед энэ бол асуудалгүй зүйл шүү дээ, олон terminal нээж байгаад л үзэж гарна хэхэ. Харин CLI үед бол энэ нь асуудал болж ирнэ. Бид background process буюу арын ажиллагаагаар олон зэрэг тушаалыг нэг дор биелүүлж болох ч бидэнд нэг дор хоёуланг нь харах хэрэг байнга гардаг.

Kubuntu 10.04 Lucid Lynx LTS (дэлгэцийн агшин screenshots)

Kubuntu 10.04 Lucid Lynx LTS хувилбарыг Virtualbox дээр хэрхэн сонжсоноо тайлагная. Өнгө үзэмжийн хувьд өөлөх зүйл үгүй, гэвч би тийм гял цал юманд жаахан дургүйлдээ. Ер нь бол ЮУН WINDOWS 7 л гэж хэлмээр санагдсан хэхэ. Миний Virtualbox жаахан өнгө муу гаргасанаас болж boot зураг нь жаахан муу гарчихлаа. За таална уу...

Vim дээр Auto completion буюу Omni completion

Netbeans, Eclipse зэрэг IDE дээр auto completion буюу бидний хамгийн дуртай автомат гүйцээлтийн жагсаалт урсаж гарч ирдэг үйлдэл байдаг. Энэ нь код бичих явцыг хурдасгахаас гадна алдаагүй бичих нөхцлийг бүрэн хангаж чаддаг. Нэг ёсондоо бяцхан visual програмчлал юм уу даа кк. Сайн ойлгож өгөхгүй байна уу? яагаав нөгөө доор харагдаж байгаа шиг бичиг урсаж гарч ирээл байдаг кк

Vim дээр Plugin нэмэх

Vim бол текст засварлагч, хамгийн үр бүтээмж өндөртэй програм билээ. Харин үр бүтээмжээ өөрийн таалалд нийцүүлэн өндөрсгөхийн тулд түүнд зориулсан өргөтгөл буюу plugin заавал хэрэг болно. Үүний туулд яах вэ? Доорх бүх зааврыг Ubuntu Linux дээр туршсан болно! Хэрвээ та хүсвэл vim дотроосоо дараах тушаалыг өгөөд энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой: