Ubuntu pppoeconf тушаалаар эвдэрсэн Network connector засах

Ubuntu хэрэглэгчдийн дунд сүүлийн үед гараад байгаа нэг асуудал бол Citinet мэтийн ISP ашиглагчид PPPoE холболт үүсгэхэд Network Connector эвдэрдэг явдал болоод байгаа. $sudo pppoeconf тушаалаар нэр нууц үгээ оруулаад холбогддог боловч асаагаад унтраахад л LAN (eth0) сүлжээ холбогдохоо больсон байдаг. Энэ нь kernel эвдрэл биш ба Network Connector эвдэрсэн байдаг. Түүнийг засах нь маш амархан (this method by Almas) Terminal-аа нээгээд дараах алхмуудыг дагаад хийгээрэй.

1. /etc/network/interfaces файлыг текс засварлагчаар нээнэ
$ sudo vi /etc/network/interfaces
(Vi текст засварлагчийн тухай эндээс)

2. Дараах хоёр мөрийг үлдээгээд бусад бүх мөрийг устга (dd буюу хоёр удаа d дарахад тухайн заагч байрласан мөр устах болно)
auto lo
iface lo inet loopback

3. Хадгалаад гарна
:wq

4. Эцэст нь
$ sudo reboot

Хамгийн сүүлд миний компъютер дээр Ubuntu 10.04-өөр fresh install хийсний дараа яг хэвийн ажиллаж байгаа /etc/network/interface файл дотор бүтэц

auto lo
iface lo inet loopback

No comments: