SQL - SELECT

SQL (Structured Query Language) нь өгөгдлийн санг (Database) зохион байгуулахад зориулагдсан хэл.

Сонгох
Сонгох Query (Select Query) нь бааз дахь мэдээллүүдийг харах, сонгох зэрэг үйлдлүүдийг хийнэ. Нарийвчилсан Query бичсэнээр та бааз дахь мэдээллүүдийг маш нарийн хэмжээнд сонгож харах боломжтой.
USE
Өөрийн ажиллах баазыг сонгоно
USE baaz
baaz нэртэй баазыг сонгох ба үүнээс цааших үйлдэл зөвхөн энэ баазын хүснэгтүүд дээр хийгдэх болно
SELECT
Хүснэгтийн мэдээллийг багна багнаар нь ангилан жагсаана.
SELECT * FROM blah

balh хүснэгт дэхь * буюу бүх багануудын мэдээллийг харна.
SELECT name, school, age FROM blah

blah хүснэгт дэхь name, school, age гэсэн багануудын мэдээллийг харна.
SELECT * FROM blah WHERE name = 'Boko'

blah хүснэгт дахь бүх мэдээллийг name баганы мэдээ нь Boko байхаар шүүж гаргана.
SELECT name, school, age FROM blah WHERE age = 18

blah хүснэгт дэхь name, school, age гэсэн багануудын мэдээллийг age нь 18 байхаар шүүж гаргана.
SELECT * FROM blah WHERE school <> 'CSMS'

blah хүснэгт дахь бүх мэдээллийг school баганы мэдээ нь CSMS биш байхаар шүүж гаргана.
SELECT name, school, age FROM blah WHERE age <> 18

balh хүснэгт дэхь name, school, age гэсэн багануудын мэдээллийг age нь 18 биш байхаар шүүж гаргана.
SELECT * FROM blah WHERE age = 18 and name = 'Boko'

blah хүснэгт дэхь бүх багануудын мэдээллийг age нь 18 ба name нь Boko байхаар шүүж гаргана.
SELECT * FROM blah WHERE name = 'Kh%'

blah хүснэгт дэхь бүх багануудын мэдээллийг name-д нь Kh орсон байхаар шүүж гаргана.

1 comment:

Мандах said...

Андаа сүүлийн хэдэн where-үүдийг засаарай... :D