Terminal - Анхан шатны хэрэглээ

Terminal-ын хичээл явуулна хэмээн ам тангаргаа олон хүнд өргөсөн. Харамсалтай нь би өөрөө тийм ч сайн terminaler биш л дээ :P За ямартай ч анхны удаад мэдвэл зохих ганц хоёр тушаалыг өргөн ашигладаг хэлбэрээр нь хүргэлээ. Энэ удаад та:
• Хавтас хооронд шилжих, доторхыг нь харах
• Файл хуулах, зөөх, устгах, нээх
• Тооцоолуураа унтраах буюу shutdown & reboot буюу restart хийх
• Програм суулгах, устгах
• Ажиллаж байгаа програмуудыг харах, зогсоох
• Тооцоолуурын дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах зэрэг зүйлсийг сурах боломжтой.
Доорх тушаалуудыг жишээтэй тавьсан байгаа ба шууд туршаад, хийгээд явбал илүү сайн сурна гэж найдаж байна. За амжилт хүсье!

/*доорх тушаалуудыг Ubuntu дээр туршсан ба бусад Debian суурьтай тархац болон зарим нэгэн UNIX болон Linux тархцууд дээр дийлэнхдээ ижил байдгаа*/

man [MaNuals] - Тушаалын тухай дэлгэрэнгүй.
Хамгийн их ашиглах, хамгийн түрүүнд мэдэх ёстой тушаал. Хэрвээ та cp гэдэг тушаалыг мэдэхгүй бол:
$ man cp

гээд л cp тушаалын тухай бүх мэдээллийг харах боломжтой. Дээш доошоо сум, хулганы шарик ашиглаж болохоос гадна j-доошоо, k-дээшээ хэмээн дээш доош гүйлгэн харах боломжтой. q дарж гарна.

cd [Change Director] - Хавтасруу шилжинэ.
/home/username/Pictures хавтасруу шилжихийг хүсвэл:
$ cd /home/username/Pictures

дэд хавтасруу:
$ cd ..

харин Home хавтасруу
$ cd


ls [LiSt]- Хавтас дотор байгаа зүйлсийг жагсаан харуулна (dir)
/home/username/Documents хавтас дотор юу байгаа харахыг хүсвэл:
$ ls ~/Documents

('/home/username'-ийг '~/' гэж товчилдог)
Үгүй бол шууд $ ls гэж тушаагаад байгаа хавтас дотроо юу байгааг харж болдог.

rm [ReMove] - Заасан файлыг/хавтсыг устгана.
/home/username/Downloads/war.txt файлыг устгах бол:
$ rm /home/username/Downloads/war.txt

Үгүй бол хавтасруу нь орж байгаад устгаж болно, үүнийг тулд хоёр тушаалыг дараалан өгнө, мэдээж эхлээд хавтасруу нь cd тушаалаар ороод файлыг шууд rm хийх:
$ cd /home/username/Downloads
$ rm war.txt

зарим хавтас хэрэглэгчийн эрхийг хязгаарласан буюу устгах гэхээр permission denied гэж гардаг. Энэ үед sudo буюу эзэмшигчийн эрхээр устгана. Ингэхийн тулд:
$ sudo rm /home/username/Downloads/war.txt

дээрхээр бол ямар ч асуудалгүй, хамгийн гол нь танаас эзэмшигчийн нууц үгийг (root password) асууна.
Зарим үед хавтас буюу director устгах хэрэг гарна. Та /home/username/blood хавтсыг утгах бол:
$ rm -r /home/username/blood


cp [CoPy] - Файлыг/хавтсыг хуулбарлаж зөөнө.
/home/username/Pictures/Mama.jpg файлыг /media/disk/ хавтасруу хуулах бол:
$ cp /home/username/Pictures/Mama.jpg /media/disk

энэ үед файлыг эх хувь байрандаа үлдэж зөвхөн хуулбар л /media/disk хавтасруу хуулагдсан байх болно.
Хавтас хуулж зөөх бол:
$ cp -r /home/username/Pictures /media/disk


mv [MoVe] - Файлыг/хавтсыг зөөнө.
Дээрх cp-гийн жишээг:
$ mv /home/username/Pictures/Mama.jpg /media/disk

энэ үед эх хувь устаж хуулбар нь /media/disk дотор хуулагдсан байх болно (cut)
Хавтас утгах бол:
$ mv -r /home/username/Pictures


eog - GNOME-ийн зурган файл харагч.
Дээрх cp-гийн жишээн дээр байгаа Mama.jpg зургийг харъя:
$ eog /home/username/Pictures/Mama.jpg

үгүй бол дараах хоёр тушаалыг дараалан өгнө:
$ cd /home/username/Pictures
$ eog Mama.jpg


shutdown [SHUTDOWN] - Тооцоолуурыг унтраах.
Хэрэглэх шаардлага хааяа ч гэсэн гарч магад, би бол дандаа л хэрэглэдэг. Хэрвээ та тооцоолуураа унтраахаар болсон бол:
$ sudo halt
$ sudo shutdown -h now

энэ тушаалыг энгийн хэрэглэгчийн эрхээр тушааж болдоггүй учир дээр эзэмшигчийн эрхээр буюу sudo хэмээн нэмсэн байна. Энэ үед танаас жинхэнэ хэрэглэгчийн нууц үгийг (root password) шаардах болно.
Хэрвээ restart хийх бол:
$ sudo shutdown -r now

үгүй бол:
$ sudo reboot


vi - Текст харах, засварлах.
Vi-ийг дараа нь маш дэлгэрэнгүй заана. Харин одоо бол зөвхөн хэрхэн нээж харах тухай л өгүүлэе. Хэрвээ та /media/disk/readme.txt файлын доторхыг харахыг хүсвэл:
$ vi /media/disk/readme.txt

мэдээж дараах хоёрыг дараалан тушаагаад:
$ cd /media/disk
$ vi readme.txt


mkdir [MaKe DiRectories] - Шинэ хавтас үүсгэх.
/home/username/Documents хавтас дотор Manual гэдэг хавтас үүсгэе:
$ mkdir /home/username/Documents/Manual

одоо та доорх тушаалуудыг дараалан өгөөд шинэ хавтсаа үүссэн үгүйг шалгаж болно:
$ cd /home/username/Documents
$ ls


pwd [Print Working Directory] - Хаана байгааг харуулна.
Жишээ нь та:
$ cd /var/cache

гэвэл та /var/cache хавтасруу шилжиж байна гэсэн үг. Харин үүний дараа:
$ pwd

гэж тушаавал дэлгэцнээ /var/cache гэж хэвлэх болно. Хааяа ямар хавтас дотор юу байгаагаа мэдэхээ болих тал бий. Яг энэ үед бид:
$ ls

гэж тушаавал /var/cache хавтас дотор юу байгаа харж болохыг мэдэж байгаа шүү дээ.

firefox [FireFox] - Firefox хөтчийг нээх.
Сонирхолтой байж магад. Гэхдээ GUI (Graphic User Interface) байх ёстой ба Firefox browser суусан байх шаардлагатай. Тушаалаар www.ubuntu.com сайт руу оръё:
$ firefox www.ubuntu.com


history [HISTORY] - Хамгийн сүүлд өгсөн тушаалуудын жагсаалт.
Зарим үед өмнө нь ямар тушаал өгч байснаа санах хэрэг гардаг, даанч аль хэдийн мартсан байх нь элбэг. Энэ үед хамгийн сүүлд өгсөн 500 тушаалаа жагсаан харж болно:
$ history

хэрвээ та яг 456 дахь тушаалыг өгмөөр байгаа бол:
$ !456


dpkg [PacKage manaGer for Debian] - Debian-ы буюу .deb файлуудыг удирдах.
Хэрвээ танд /home/username/Downloads/sudoku.deb файл байна гэж бодъё. Харин та үүнийг суулгахын тулд:
$ sudo dpkg -i /home/username/Downloads/sudoku.deb

хэрвээ устгах болуул:
$ sudo dpkg -r sudoku

Жич: .deb файлыг wind0ws-ийн .exe файлтай зүйрлэж болох юм. Гэхдээ linux-т маш олон төрлийн ажиллах програм бий. Нэмээд хэлэхэд бүгд эх кодтойгоо байдгийг сануулахад таатай байна ;)

apt-get [GET Annotation Processing Tool] - Програмын багц удирдах систем.
Дийлэнхдээ root эрхээр тушаана. Хэрвээ та eclipse програмыг суулгахаар шийдсэн бол:
$ sudo apt-get install eclipse

та програмынхаа нэрийг л мэдэж байхад хангалттай. Хэрвээ устгахаар шийдсэн бол:
$ sudo apt-get remove eclipse

Update (UP to DATE) хийхээр болсон бол:
$ sudo apt-get update

Бүрэн шинэчлэлт хиймээр байвал:
$ sudo apt-get upgrade

Системээ шинэчлэх буюу version-ыг нь хамгийн сүүлийн үеийн RC хувилбараар шинэчлэе гэвэл:
$ sudo apt-get dist-upgrade

Харин хамгийн сүүлийн үеийн боловч хараахан гараагүй байгаа alpha/beta хувилбараар шинэчлэх бол:
$ sudo update-manager -d


ps [Processes Snapshot] - Ажиллаж буй програмуудыг харуулна.
Тооцоолуур дотор болж буй бүхий л процессуудыг харахаар бол:
$ ps -AH

энэ нь процессуудыг мод (tree) горимоор харуулах ба тухайн програмын нэрний өмнө нь PID түүний гарч ирдэг. PID нь тухайн ажиллаж буй програмруу хандахад тус болно.

kill - Ажиллаж байгаа програмруу үхлийн хандалт хийх.
Хэрвээ таны систем тань ямар нэгэн Tali гэдэг програм ажиллуулснаас болж гацаж байж магадгүй. Тэгвэл та юуны түрүүнд $ ps -AH тушаалаар Tali-гийн PID-г нь олж авах хэрэгтэй. Tali-гийн PID нь 54676 гэж боды. За одоо Tali-д үхлийн хандалт буюу зогсоох арга хэрэглий:
$ kill 54676

гээд л болоо. Хэрвээ та зүгээр л нэрээр нь хаахыг хүсч байгаа бол:
$ pkill Tail

тооцоолуур доторх бүх процессыг зогсоохыг хүсвэл:
$ kill -9 -1


top [disPlay TO Linux tasks] - Тооцоолуур дахь үйл ажиллагааг харах.
$ top

No comments: